АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН А.ХАЯНХЯРВАА, Ш.АЛТАНГЭРЭЛ НАРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/01/30

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Учир нь эдгээр удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд гаргасан аж. Иймээс хуулийн дагуу дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг тухайн шатны удирдах албан тушаалтан шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.Иймээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэхүү тушаалыг ирэх сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгийн орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн "Үйл ажиллагааны орлого" хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь
  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн "Орон сууц, барилга байгууламж" хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий "Toyota harrier" маркийн автомашиныг мэдүүлгийн "Тээврийн хэрэгсэл" хэсэгт мэдүүлээгүй.
  • 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18