Д.ЭРДЭНЭБАТ: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ НЬ МАН-ЫН АСУУДАЛ


УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг шийдвэр гаргаж, "УИХ өөрөө тарж, ээлжит сонгуулийг яаралтай зарлах" тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурсан байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашаа явахад хүндрэл үүссэнийг нийгэм харж байгаа. Тийм учраас энэ хавар УИХ-ыг тарааж, яаралтай ээлжит бус сонгуулийг зарлах хэрэгтэй.

Өнөөдрийн тухайд гишүүдийн үл ойлголцол, бие биенээ гүтгэх үзэгдэл хэрээс хэтэрч байгаа. Тиймээс өнөөдөр АН-ын бүлэг байр сууриа ярилцлаа.

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орж, энэ сарын 25-наас эхэлж хэрэгжинэ. Одоо УИХ-ын даргыг чөлөөлөх гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Ингэхдээ гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр зурах ёстой.

АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Магадгүй бид эцсийн удаа гарын үсэг зурсан байх. Дахиад ямар нэг зүйлд гарын үсэг зурахгүй. УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь МАН-ын асуудал. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд явж байгаа нь зүйтэй. Олон нийтийн дэмжлэг УИХ-ын даргад муу байгаа. Бид байр сууриа дахин нотолж байна.

УИХ хуулийн хугацаанд хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой гэсэн байр суурин дээр байна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-АН УИХ-ын даргыг чөлөөлөх бичигт гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын гарын сүүлийн гарын үсэг бол "УИХ тарж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах". АН-ын бүлэг дахиад өөр зүйлд гарын үсэг зурахгүй.

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуудал хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын гишүүн өнөөдрийг хүртэл АН-ын бүлгийн гишүүн байгаа. АН-аас нэр дэвшсэн. АН-ын Үндсэн дүрмийн дагуу өргөдлөө бичих ёстой. Саяхан Л.Болд гишүүн Үндсэн дүрмийн хүрээнд өргөдлөө өгсөн байна. Үндсэн дүрмийн хүрээнд Л.Болд гишүүнийг чөлөөлвөл, УИХ дахь АН-ын бүлгээс чөлөөлнө.

-АН-ын бүлэг ээлжит бус чуулган зарлах ёстой гэж үзэж байна уу?

-Манай намын бүлэг амармааргүй байна. Зөвхөн 2019 оны улсын төсвийг л баталлаа. Хоёр сайдын асуудал шйидэгдээгүй. Тийм учраас ээлжит бус чуулган хуралдуулах ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 40 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21