САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА


Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд 94 тоот тогтоол баталж, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30.0 сая, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая, дилер хийх бол 200.0 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон.

Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн боловч зарим нэр бүхий үнэт цаасны компани өнөөдрийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, Хорооноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байна. Иймд Хороо шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлд оролцох оролцоог хязгаарласаар байхад цаашид Хорооноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хязгаарлалтад хамаарсан компаниас үнэт цаасны андеррайтер, брокер, дилерийн үйлчилгээ авах нь эрсдэлтэй болохыг хөрөнгө оруулагч иргэн, бизнесийн байгууллага, аж ахуй нэгжүүд анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанийхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар нягтлах, хязгаарлалттай холбоотой мэдээллээр Хороо болон бусад албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр