Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР БОГД БАНКИНД ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГСӨН БОЛ ОГЦРОХ ЁСТОЙ


Саяхан 11:30 минутад УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ: Ж.Мөнхбат намайг гүтгээд байна. Бүр тодорхой 30 тэрбум, 8 сая доллар гэх зэрэг тоо хэлж байна. Тиймээс би Ерөнхий Сайдад албан бичиг хүргүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа юм. Засгийн газар надад болон өөр гишүүдэд хүүгүй зээл өгч иймэрхүү зүйл хийсэн бол гэмт хэрэг. Тиймээс огцрох ёстой. Үүнийг чуулган дээр танилцуулна. Засгийн газар хариу тайлбар ирүүлэх ёстой. Би Голомт банкийг байгуулж байсан, мөн ТУЗ-ын дарга байсан. Ямар нэг хууль зөрчөөгүй. Голомт банк намайг ажиллаж байх үед Монголын хамгийн том арилжааны банк болж хөгжиж байсан. Би гэхдээ 2013 онд гарсан.

Миний дүү гавьяат эдийн засагч Л.Болдхуяг Богд банкийг ажиллуулж байгаа. Би энэ банкинд хувь эзэмшдэг нь үнэн. ХОМ-т мэдээлэл нь байгаа. Банкийг муухай харагдуулж, халдаж болохгүй. Ж.Мөнхбатаа эрээ цээргүй үйлдэлдээ цэг тавина уу гэсэн юм. Мөн сэтгүүлчид түүнээс Ипотекийн зээл гаргах хүсэлт тавьсан эсэхийг асуухад: Ипотекийн зээл тараах хүсэлтийг бүх банк Сангийн яаманд өгсөн. Гэхдээ Богд банк хасагдсан гэсэн юм. Харин Богд банк Хөгжлийн банктай ямар нэг гэрээ байгуулсан зүйл байгаа юу гэхэд тодорхой хариулт хэлж чадсангүй ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 41 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21