М.ЭНХБОЛД, Ж.БАТЗАНДАН НАРЫН "ХЭРҮҮЛ" ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖЛЭВ


Яг одоо болж буй УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг баталлаа. Хурлын үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн ба М.Энхболд, Ж.Батзандан нарын өчигдрийн "ХЭРҮҮЛ" ахиад үргэлжлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хуулийг батлах гэж олон өдөр, шөнө гишүүд хэрэлдсэн. Уг нь хууль нь байгаа юм. Энэ хуулийг батлахгүйгээр УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөх боломжтой. Аргаа ядаад Ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирсэн. Албан тушаалаас болоод авгай хүүхдээсээ салаад яах вэ гэж сонгогчид маань дамжуулж байна. Ахмадууд их санаа зовж байна шүү. Энэ хууль бол УИХ-ын дотоод асуудлын тухай хууль. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй 40 хонож байна. Манай дарга юу гэж бодож байгааг би мэдэхгүй байна. Монголоо бодож байгаа бол өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Батзандан гишүүн миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж ирж байна шүү. Та хоёр өдөр ярилаа. Та Сүхбаатар аймагт нэр дэвшиж үзсэн юм уу. Ер нь та Сүхбаатар аймагт хэдэн удаа очсон юм бэ. Энэ хавиараа л амиа аргацаадаг биз дээ. Таныг бодвол би Сүхбаатар аймагт очиход хэдэн уяачидтайгаа ярьж сууж байгаад гараад ирнэ. Та юм эхлүүлчхээд зугтаадаг нь үнэн шүү. Үнэн юм хэлэхээр ингэж хүн рүү дайрч байдаг. Арай дэндүү дээрэлхэж байна шүү Батзандан гуай гэв.

Энэхүү хуулиуд 1-р сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 41 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21