ДЭД САЙД АСАН Б.ЭНХБАЯРЫГ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭЖЭЭ


Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа

"Шүүх дээр явж байгаа янз бүрийн маргаантай асуудал дээр нэлээд олон удаа би Засгийн газрыг төлөөлж хариуцагчаар оролцсоноо дээр хэлсэн. Найм, есөн хэрэг байгаа. Дийлэнх дээр нь ялж дууссан. Тэрний нэг нь 2017 оны хавар Байгаль орчны яамнаас хоёр албан тушаалтан Авлигатай тэмцэх газар баригдсан асуудал. Уг хэрэгт холбоотой хушны самар түүж гадагш гаргадаг компанийн захирал дээр бас эрүү үүсгэж шалгаж байсан юм билээ.

Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Г.Занданшатар надад "Энэ бол том даргын ойрын хүн" гэж хэлсэн.

Тэр хүн Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Хушны самар чинь зөвхөн Орос, Монголд ургадаг нэн ховор ургамал шүү дээ. Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар дуудаж уулзсан. "Компанийн захирал нь "эвлэрье" гэж байна. Эвлэрвэл яасан юм" гэсэн.

Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Г.Занданшатар надад "Энэ бол том даргын ойрын хүн" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг тул хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг" гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу "Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье" гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд "Эвлэрэх шаардлагагүй" гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээр ялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх" гэж ярьсан юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад GOGO.MN сайтын сэтгүүлч Б.Чимэг тодруулахад "Дэд сайд асан Б.Энхбаяр ул үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг тараасанд харамсдаг. Ер нь ийм зүйл хавтгайрч байна. Засгийн газар шүүх хурлуудад заримдаа ялдаг, заримдаа ялагддаг. Засгийн газартай маргасан тал эвлэрэх саналаа албан бичгээр ирүүлэх тохиолдол бий. Ийм үед тэр хүсэлтийг нь бид цааш уламжилдаг" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21