МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЫН ЧУУЛГАНЫ 27 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА



УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна.

"Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх парламентын түншлэлийг бэхжүүлэх нь" сэдэвт энэ удаагийн чуулганд гишүүн орнуудын 400 орчим төлөөлөгч оролцож, улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал, аялал жуулчлал, цахим аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт нь Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачилгаар 1993 онд байгуулагдсан.Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг юм.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцов. Тэрбээр уг хуралдаанд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Камбожийн парламентад талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно гэдгээ онцоллоо.

Энэ удаагийн чуулганаар гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 40 орчим санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн тогтоолын хэлбэрт оруулж, боловсруулах Төслийн хорооны хуралд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оролцож, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай болон Ази, Номхон далайн бүсэд соёлын олон төрөл байдал, аялал жуулчлалыг дэмжихэд парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тогтоолын төслүүдэд тусгах Монгол Улсын саналыг хэлсэн нь дэмжигдэж, чуулганы хуралдаанаар батлагдсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21