АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АИХ-ЫН ДЕПУТАТУУД ЧУУЛЛАА


Эдүгээгээс 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ.1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн. Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах эрхийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.


Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай" хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.


Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2019.01.13) Ардын Их Хурлын депутатууд Төрийн ордноо хуран чууллаа. Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийг сурталчлах, дагаж мөрдүүлэх зорилгоор 12 жилийн өмнөөс "Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо"-г байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус холбоонд гишүүнчлэлтэй 250 депутат амьд сэрүүн байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Ж.Гомбожав, гүйцэтгэх захирлаар Ч.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Тэд өнөөдрийн уулзалтаар холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, цаашдын зорилго төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцуулж, гишүүдийнхээ саналыг сонслоо.


Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэхэд холбооны зүгээс идэвх санаачлагатай ажиллахыг сануулж, холбооны байр суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг санал нэгтэй хэлж байлаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан албан ёсны ажлын хэсгийг байгуулах, Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах зэрэг асуудлыг хөндсөн юм.


Улс оронд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал Үндсэн хуулинд бус хэрэгжүүлэх үе шатны доголдол гэдгийг депутатууд онцлов. Мөн "Дордуулсан долоон өөрчлөлт" хэмээн нэрлэгдсэн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон Байнгын хороодоор санал, дүгнэлт гаргуулах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэг, журмыг зөрчснөөс гадна хоёр хэлэлцүүлгийг нэг цагийн зайтай нэг хүний саналтай явуулсан. Мөн Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд заасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлэх, ард нийтийн санал асуулга явуулж болох тухай заалтуудыг үл тоомсорлосон нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж буйгаа депутатууд илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 20 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21