ПРОКУРОРООС МАК ЗЭРЭГ КОМПАНИУДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ


Дорнод аймгийн Прокурорын газрын IV улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас 2018 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалган зааварчилах, ажилтны хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор аймгийн ерөнхий прокурорын баталсан удирдамжаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд шалгалтыг явуулж дүнг нэгтгэлээ. Шалгалтанд тус аймгийн 4 суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Адуунчулуун ХХК", "МАК ХХК", Бүгд Найрамдах Хятад Ард улсын хөрөнгө оруулалттай "Петро чайна дачин тамсаг ХХК"-ны тосон уулын бүтээгдэхүүн угаах 19 дүгээр талбай, үйлдвэрлэлийн баазын 21 дүгээр талбай, "Шинь Шинь ХХК"-ниуд хамрагджээ. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээлгэсэн 6 заалт бүхий шалгуураар шалгахад, тус компаний удирдлагуудаас өөрийн компани болон ажилтнуудаас үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэддэггүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй, компани дотооддоо болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн үр дүнтэй, тодорхой ажил, арга хэмжээг авч ажиллаагүй, мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудын оролцоотойгоор ажилтнууддаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомж болон шаардлагатай бусад сургалт, сурталчилгаа, мэдээллийг өгч ажиллах байдал, материалжуулалт хангалтгүйзэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд шалгалтын дүнг нэгтгэн дүгнэж, дээрх 5 уурхайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар хийх ажлыг тодорхой дурьдсан "прокурорын мэдэгдэл" бичиж хүргүүлсэн бөгөөд биелэлтийг нь 2018 оны I улиралд дахин шалгахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 13 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 17 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 18 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21