Т.ГАНБОЛД: Д.ДОРЛИГЖАВД 9 САЯ ОРЧИМ АМ.ДОЛЛАР ӨГӨӨД НЭГ Ч ЦЕНТИЙГ БУЦААЖ АВААГҮЙ


Алтан дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд өчигдөр Цэнзургүй яриа нэвтрүүлгийн ярилцлагадаа гурван зүйлийг хэллээ.

Нэгдүгээрт, түүний Д.Дорлигжавд өгсөн мөнгө 4 сая биш, 9 сая орчим ам.доллар болсон. Үүнээс нэг ч центийг Д.Дорлигжаваас буцааж аваагүй. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Би хуулийн байгууллагад итгэж байна.

Хоёрдугаарт Д.Дорлигжавт мөнгө төлсөн хүн ганцаар тогтохгүй олон.

Гуравдугаарт, 27 жил төрд бугшсан энэ дээрэм, тонуулыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үе тасдаж чадна гэж итгэж байна. 500, 600 тэрбумын лиценз, концесс өвөртөлсөн мангасууд тэрбумын зээлтэй ЖДҮ-чидтэй тэмцэж болохгүй. ЖДҮ-чдийг ашиглаж мангасуудыг дарсны дараа ЖДҮ-чдийг уучлах эсэхээ ярилцья гэв.

Харин үдээс өмнө хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг "2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй боллоо. Сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, МАН-ын хагарал, бүлэглэл хоорондын тэмцлийг зогсоох боломжгүй болсон тул Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 13 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 17 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 18 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 20 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21