ХОТЫН ДАРГЫН СУУДЛААС БОЛЖ Д.СУМЪЯАБАЗАР У.ХҮРЭЛСҮХЭЭС НҮҮР БУРУУЛЖЭЭ


Эрх баригч намын дотоод хагарал зөвхөн тэдний бус төрийн зовлон болоод удаж байна. Тухайлбал, Ардын намынхны Их хурлын дарга руу чиглэсэн бойкот эцэстээ төрийн ажлыг гацааж орхисныг отгон чуулгангүй оноо угтсан парламентын үйл ажиллагаа хангалттай харууллаа. Цаг хугацаа давчуу, хэрэгцээ шаардлага их байгаа хэдий ч Их хурлын гишүүд сар гаруй хугацаанд ирцээ бүрдүүлж, чуулганаа хуралдуулж чадсангүй.

Мөн парламентын зовлон Хотод халдварлаж, М.Энхболд, У.Хүрэлсүхийн нарын зодоонд Хотын дарга С.Батболд өртөж, горонд нь нийслэлчүүд Засаг даргагүй шинэ оноо угтсан юм. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан С.Батболдыг Ерөнхийсайд У.Хүрэлсүхийн ганцхан нот бичиг л сайн дураар нь шахуу "явуулсан" гэхэд болно.

Оны өмнөхөн Хотын даргын сунгаа болж хэд хэдэн хүний нэр яригдсан ч эхний байдлаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд байгаа юм. Тэгвэл Хотын мээрийн суудлын цаана томоохон эрх ашиг нуугдаж байгаа нь Нийслэлийн Монгол намын хорооны дарга Д.Сумъяабазар Хотын даргаар СХД-ээс Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон Дагвыг сонгох сонирхолтой байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыгзүтгүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар нийлээд М.Энхболдын фракцынС.Батболдыг огцруулж санасандаа хүрч чадсан ч харин дараагийн бялуу хуваах буюу Хотын даргын суудлын төлөө ийнхүү санал зөрөлдөж эхэлжээ. Тэдний дунд үйл ойлголцол, зөрчилдөөн үүсээд байгаа болМАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг дэмжиж НИТХ-д илгээсэн байдаг. Харин Д.Сумъяабазар буцаад М.Энхболдын фракцитай гар барьж тэдний зүтгүүлж буй С.Мөнхчулууныг дэмжин гар өргөхөөр болсон гэх мэдээлэл байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 16 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 17 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 18 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 19 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 19 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21