ХОТЫН ДАРГААР С.АМАРСАЙХАНЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


НИТХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, хотын даргын томилгоог хэлэлцэх учиртай байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм.Ингэснээр өнөөдөр 11:00 цагаас НИТХ-аар хотын даргаар С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал эхлэхээс өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдана гэсэн чигтэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын хэнийг нь хотын даргад дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Нийслэлийн МАН-н тэргүүлэгчдийн 9 нь С.Амарсайханыг, 5 нь Б.Мөнхбаатарыг дэмжсэн байдаг.

Нийслэлийн МАН-ын тэргүүүлэгчид хуралдсаны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшихийг дэмжсэн. Уг асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлэг дотооддоо хэлэлцээгүй билээ. Тиймээс өнөөдөр хуралдаж, байр сууриа нэгтгэх читэй байгаа аж.

Одоогоор заалнаас Б.Мөнхбаатар нэрээ дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөнхүү НИТХ дахь Ц.Сандуйгийн фракцийн 10 гаруй төлөөлөгчид хэнд саналаа өгөх нь тодорхойгүй байна. Тэдний ихэнх баасан гаригийн НИТХ-д ирээгүй билээ. Түүнчлэн сөрөг хүчний 11 төлөөлөгч С.Амарсайханыг дэмжих эсэх дээр хэвлэлийнхэнд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 15 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21