ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АСАН Ж.ЦЭСЭНГИЙН НӨХӨР СЭТГҮҮЛЧИЙГ “ӨЛӨГЧИН” ГЭЖ ДОРОМЖЛОВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч асан Ж.Цэсэнгийн нөхөр сэтгүүлчийг нүүр хуудсанд "Өлөгчин" гэж доромжлов. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан мэдээлэл ил болох үеэрЖ.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн эзэмшдэг "Дөлгөөн оргил" ХХК нь ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангаас 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан нь илчлэгдсэн юм.

Тухайн үед уг асуудлаар Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан Ж.Цэсэнгээс тодруулга авч байсан билээ.


Улмаар уг тодруулга ярилцлага нийтлэгдсэний дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдын тушаалаар Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Ж.Цэсэнг эргүүлэн ажилд нь авах талаарх яриа төрийн ордонд гарсаар байгаа юм.

Тэгвэл саяхан тухайлсан баримтын мөрөөр Ж.Цэсэнгээс тодруулга авч, олон нийтэд бодит мэдээлэл хүргэснийх нь төлөө нөхөр Д.Тэрбиш сэтгүүлчийг олон нийтийн сүлжээнд "Өлөгчин" гэж доромжилжээ. "Өлөгчин" гэдэг нь эмэгтэй хүнийг басамжлан доромжлох хараалын үг бөгөөд зөрчлийн хуулийн гүтгэх доромжлох гэдэг зүйл заалтад хамаарагдана гэдгийг хуульчид онцолдог билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 9 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30