ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮГ АТГ ШАЛГАЖ БАЙГАА


АТГ-ын холбогдох албаны хүмүүс өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийн шалгалтын явц аль шатандаа явж байна вэ?

-ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүс зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогтоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 100 гаруй тэр бум төгрөгийн хэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа их зарцуулагдаж байна. Манайх бүх албан хаагчдаа дайчилж ажиллаж байгаа. Мөн цагдаа нартай хамтран шалгаж байна. Хэргийг шийдвэрлэх мөчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. УИХ-ын нэр бүхий гишүүд ирж гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Одоогоор хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан учир ирж мэдүүлэг өгч байна. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй байна. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

-Хөгжлийн банкны хэргийг хэзээ шалгаж дуусах вэ. Сангийн сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шүү дээ?

-20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн.

-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэргийг шалгах үйл явц юу болж байна вэ?

-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэр бүхий албан тушаалтнуудад 1.3 сая долларын авлига өгсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 1.3 сая долларыг буцааж өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад мөнгийг буцааж өгөхгүй шүү дээ. Шалгагдаж буй хүмүүсийг саатуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

-БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Г.Нямдаваа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.

-"Стандарт банк"-тай холбоотой хэрэг аль шатандаа явна?

-"Стандарт" банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө, маргаашгүй прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна.

-"60 тэрбум-ын хэргийг шалгаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй. Уг яриа болсонг тогтоосон. Гэхдээ энэ яриа хэрэгжсэн үү гэдэг нь асуудал дагуулаад байгаа юм. Гэрчүүдийг дуудаж байцаахад уг яриа хэрэгжээгүй гэдэг.

-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай 60 тэрбумын хэрэгт оролцсон уу?

-Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Уг хэрэгт холбогдуулан шалгаагүй.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн. Би тэгээгүй. Өөрийнх нь нэгдмэл сонирхолтой этгээдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байгаа. Нэгдмэл сонирхолтой гэхээр ах дүү, аав ээж, эхнэр хүүхэд гэж манай улс төрчид ойлгоод байна. Тэр бол буруу ойлголт.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа "Дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэж хэлсэн" гэсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбогдуулан АТГ байцаалт авч эхэлсэн байсан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

– Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гараад явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21