УИХ-ЫН ГУРВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ ГАРГАСАН


АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын дараагаар Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа

-ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн. Шалгалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЖДҮХС-аас улстөрд нөлөө бүхий этгээдүүд болон улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд болоод тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Маш олон аж ахуй нэгжийг хамарсан, 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа нэлээдгүй шаардлагатай байна. Манай мөрдөн шалгах хэлтэс бүх мөрдөгч нараа дайчлаад дээрээс нь цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

-Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын 10 гишүүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-УИХ-ын нэр бүхий гишүүд ирж гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Энэ Эрүүгийн хэрэг дээр тухайн хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зээл авсан байгаа учраас УИХ-ын гишүүд үүнд нөлөөлсөн эсэх талаараа ирж мэдүүлэг өгч байгаа. Гишүүдийн тоог нарийвчлан хэлж чадахааргүй байна. Нэлээд олон гишүүд ирж мэдүүлэг өгсөн.

-ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор танайхаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал гаргасан гэсэн. Энэ талаар?

-Манай байгууллагаас гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг тавих шаардлагатай гэдэг үндэслэлээ гаргасан. Прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэж байгаа тухай мэдээлэл одоогоор алга байна.

-Нэрсийг нь дурдаж болох уу?

-Гишүүдийн нэрсийг прокурорын байгууллагаас хийсэн мэдээлэл дээрээ нийтэд зарласан учраас дахин хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн цар хүрээ өргөн, энэ мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нарын хооронд тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй, төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусах болоогүй байна.

-Энэ ордын 1.3 сая ам.долларыг буцаан өгсөн талаар мэдээлэл байна уу?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая долларыг буцааж өгсөн гэдэг үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад буцааж өгөх тухай ойлголт байхгүй.

-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, Дорлигжав бусдаас 4 сая ам.доллар авсан гэх хэргийн талаар?

-Энэ хэрэг олон нийтэд ил тод болоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад яваа тул тухайн хүнтэй уулзаж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Бусад хэргийг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу шалгаад явж байгаа.

-БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг хариуцсан ажиллаж байсан албан тушаалтных нь хувьд эд хөрөнгийн зарцуулалтыг шалгаж байгаа. Албан үүргээс нь түдгэлзүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор хууль бус үйл ажиллагаа явуулсан хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?

-Цэвэр агаар сан болон агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэрэг дээр одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хүмүүсийг тодорхой хэлэх боломжгүй байна. ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-"60 тэрбум"-тай холбоотой хэрэгт АТГ-ын дарга Энхжаргал оролцсон гэх мэдээлэл байна?

-Байгууллагын удирдлагын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй. Энэ хэрэг хоёр жилийн хугацаанд яригдаж байна. 2017 оны долоодугаар сард Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагаагаар яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин энэ хэрэгжиж үү үгүй юу гэдэг нь асуудал дагуулаад байгаа юм. Хэрэгжсэн гэдгийг зарим нэр бүхий хүмүүс мэдэж байгаа. Гэтэл дуудаад асуухаар хэрэгжээгүй л гэдэг. Тагнуулын байгууллагаас хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэдэг хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор хэргийг сэргээж, хуучин мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан ажлын хэсгийг ажлуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэрэгжсэн байж болзошгүй баримтыг тагнуулын байгууллага шалгаж байгаа.

- Бадамжунай 69 автомашинаар хил гараад хуулийн байгууллагынхан олдохгүй байна гэдэгт тайлбар өгөхгүй юу?

-Бадамжунай хилээр гарсан зүйл байхгүй. Энэ хэргээс болж зугтаагаагүй.

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банктай холбоотой 20 орчим дугаар бүхий хэрэг шалгасан бөгөөд энэ хэргүүд прокурорт шилжиж, шүүхийн шатанд хянагдаж байгаа. Мөн Стандарт банктай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболдтой холбоотой асуудлыг шалгаж байгаа талаар мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 9 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30