ЦЭВЭР АГААРТ АМРААХЫГ САНГИЙН ЯАМ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааrж, цэвэр агаар амьсгалуулах үйлчилгээ үзүүлэхээр болсон. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Цэвэр агаарт таван хоног амруулахад найман тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг "Утааны эсрэг" ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан. Саналын дагуу Засгийн газрын судлаж үзэж буй. Маргааш Засгийн газрыын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн" гэж мэдээллээ.

Энэ үйлчилгээнд урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж,65 мянган хүүхдийн хамтаар / 0-5 нас/ хамрагдахаар байна. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг тав хоног цэвэр агаарт амраахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Энэхүү хөрөнгийн нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21