МАН-ЫН ХУРАЛ 66 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ


МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 11:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлаад буй.Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавьж, мэдээлэл өгөх аж. Үргэлжлүүлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл сонсож, намын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

МАН-ын Бага хуралд оролцохоор төлөөлөгчид Тусгаар тогтнолын ордон руу нэвтэрч байгаа бол хэвлэлийнхэн гаднах талбайд сурвалжлага бэлтгэн ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн урт хугацааны маргааны шийдвэрлэх гол гарц нь Бага хурал болж байна. Тиймээс Бага хурлаас тодорхой улс төрийн шийдвэрүүд гарч, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бага хурлаар манай нам улс төрийн нөхцөл байдлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэж харж байна. УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орчихоод байгаа. Асуудлаа олон талаас нь ярьж, УИХ намынхаа Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах болов уу. Ирцийн хувьд харьцангуй сайн байна гэсэн мэдээлэл ирсэн. Намаас гишүүн хөөх асуудал бол ярихгүй байх" гэсэн мэдээлэл өгсөн юм.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга н.Батбаатар "Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, дүгнэлт танилцуулсан. Энэ дүгнэлтээ танилцуулна. Манай намын дүрмэнд хөөх гэсэн заалт байхгүй" гэсэн юм. Эх сурвалжуудын зүгээс ч тэр "Намаас хэн нэгийг хөөхгүй. Гэхдээ нэр бүхий долоон хүнийг Бага хурлын гишүүнээс түдгэлзүүлнэ" гэсэн мэдээлэл өгсөн нь анхаарал татаж байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21