АТГ-ААС Ж.БАТ-ЭРДЭНЭ Б.САРАНЧИМЭГ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, НАРЫН 10 ОРЧИМ ГИШҮҮНЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ


Өчигдөр АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг дуудаж мэдүүлэг авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 10 орчим гишүүнийг дуудаж байцаалт авсан аж. Тэднээс мэдүүлэг авсан шалтгаан нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалтай нь холбоотой бололтой.ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэг үүсгэж АТГ руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас эрчимтэй шалгаж буй.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэр болон эхнэр, дүү, хамаатан садан зэргийг дуудаж байцаалт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэр, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг "Тээвэр ачлал" ХХК-ийн захирал эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны "Дорнод гурил", Г.Солтан гишүүний "Монгол шаазан" зэрэг компанийн захирал, УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүдийн найз нөхөд, хамаатан садныг ч дуудан мэдүүлэг авч шалгаж буй.АТГ-аас дээрх гишүүдийн өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь компанийг шалгахдаа ЖДҮХС-аас зээл авахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэх, үнэхээр зээл авах шаардлагатай болон зээлийн шалгуурт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нь шалгаж тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдэг.Харин өнгөрсөн долоо хоногоос УИХ-ын гишүүдийг өөрсдийг нь дуудаж мэдүүлэг авч эхэлсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21