Г.БААСАН: ЯРИАД БАЙГАА ХОНГИЛ НЬ АТГ ӨӨРӨӨ БОЛЧИХСОН


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр "Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна" сэдвээр мэдээлэл хийлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:

Авилгатай тэмцэх газар айдсын хонгил болсон байна. Энэ түлхүүр нь Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал нь өөрөө М.Энхболдын мэдэлд байна. Монгол улсад авилгалын асуудлыг шийддэг биш авилгал гэдэг нэрээр дургүй хүргэсэн бизнес эрхлэгч, улс төрч, магадгүй шударга ёсны төлөө яваа иргэдийг ч дуудан айдсын хонгилд хийдэг гэдгийг нөлөө бүхий иргэд, үүгээр ороод гарсан бизнес эрхлэгчид ч хэлж байна. Энэ айдсын хонгил байна гэдгийг мэдэхгүй хүнгүй болтол үйлдлээрээ гэрчилсээр байна.

Яагаад энэ түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал М.Энхболдын мэдэлд очив?

Та бүхэн мэдэж байгаа, бид жил гаруйн хугацаанд ажилласан байна. Гэсэн ч "60 тэрбумын хэрэг" огт шийдэгдсэнгүй. Одоогийн байдлаар нотлогдчихсон. Олон нийтийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх газрын ажлаа хийчих болов уу гээд маш олон удаа гомдол орууллаа, нэгийг нь ч шийдчихсэнгүй. Тэр бүү хэл, АТГ улс төрийн цаг хугацаанд улс төрийн өнгө аясаар хэвлэлийн хурал хийдэг болсныг та бүхэн мэдэж байгаа. Монголын ард түмэн шийдэгдчихээсэй гэж хүлээж байгаа томоохон хэргүүдээс нэгийг нь ч шийдсэнгүй.

Авилгын энэ хонгилоор орсон хүмүүс амаа нээж, үг дугараасай, гэрч хохирогчийг хамгаалах хууль гэж бий шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, ийм хонгил байдаг юм байна, тэр хонгил нь өөрөө АТГ болчихсон юм байна. Татвар төлөгчийн нэрийн өмнөөс хонгил руу орох ёстой зүйл ороод байна уу, орохгүй нь ороод байна, жинхэнэ буруутан нь орж байна уу гэдгийг бид хянаж байна. Мөн хууль хяналтын байгууллага ч энэ авилгалчдын хамгаалалтын алба болсон байх магадлалтай. Энэ төрийг дэлгүүр болгосон, төрийн өмчит компаниудыг гуанз болгосон энэ бүх асуудалд манай Олон нийтийн зөвлөл анхааран ажиллаж байна, цаашид ч ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21