АТГ-Т УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГААС БАЙЦААЛТ АВЧ БАЙНА


УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн "Капитал" банкийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, бичиг баримт хурааж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна  . Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан "Доктор МЭИК" компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. Уг зээлтэй нь холбогдуулан "Капитал" банкны бичиг баримтыг хурааж, шалгаж байгаа аж. Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай "ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна" хэмээж байсан. Өмнө нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн компаниар дамжуулан зээл авсан учраас АТГ-т очиж байцаалт өгч байсан. Харин Б.Ундармаа гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т дуудагдан байцаалт өгч буй хоёр дахь төрийн өндөр албан тушаалтан болж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 6 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30