ХОТЫН ДАРГЫН ТОМИЛГООГ ЭНЭ САРЫН 28-НД ХЭЛЭЛЦЭНЭ


Нийслэлийн Засаг дарга С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэнтэй холбогдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, албан үүргээс нь чөлөөлөөд буй. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн засаг даргыг томилгоог МАН-ын Удирдах Зөвлөл, Нийслэлийн МАН-ын хороогоор хэлэлцүүлж, НИТХ дахь МАН-ын бүлэг рүү оруулж ирэх ёстой. НИТХ дахь МАН-ын бүлгээс нэрээ эцсийн байдлаар тохирч,НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн,НИТХ-аар томилуулах юм.

НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны өдөр товлосон байна. Уг хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэх чигтэй байгаа аж. Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, БЗД-ийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар горилж буй юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21