ЕРӨНХИЙ САЙД ӨНӨӨДӨР Ш.АБЭТЭЙ УУЛЗАЖ, ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАНА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага бараалхлаа.

Уулзалтаар Японд монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд онцолжээ. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байжээ. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Манай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг ганц Япон улстай байгуулаад байгаа бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр орны гадаад худалдаа 55 хувиар өсч 496 сая ам.долларт хүрсэн байна.

Мөн ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой тохиох юм байна. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд оролцож байна. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21