ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР: Л.БОЛД АН-ЫН БҮЛГЭЭС ГАРАХ БОЛОМЖГҮЙ


Засгийн газрыг огцруулах асуудал дээр намынхаа тохиролцоог зөрчсөнөөр АН-ын Үндэсний дүрмийн хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хассан. Тус шийдвэрийн дараагаар Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг долоон гишүүнтэй болж парламентад бүлэггүй болж байгаа юм. Гэвч Л.Болд гишүүний хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуулийн зөрчилтэй гэв. Тэгвэл ямар хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

Л.Болд гишүүний бүлгээсээ гарч байгаа нь яагаад хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм бол? Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд Л.Болд гишүүн хууль зөрчсөн үйлдэл гаргамааргүй юм?

Улсын Их Хурлын тухай хууль (МУИХТХ)-ийн 11. "Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно" гэж гишүүн бүлгээс гарах болсон үндэслэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Л.Болд гишүүн АН-ын бүлгээс гарахаар болвол нөгөө бүлэг буюу зөвхөн МАН-ын бүлэгт орохоор өөрийн харъяалагдах бүлгээс гарах боломжтой болохыг хуульчилж өгсөн. Үүнээс өөр шалтгаанаар бүлгээс гарах эрхийг хуулиар хязгаарлаж, хориглох заалттайгаар уг зүйлд тусгайлан зааж өгсөн байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс гишүүн бүлгээс гарах ганцхан нөхцөл нь өөр нэгэн бүлэг рүү орох тухай асуудал юм. Түүнээс бүлгээс зорилгогүй сул гишүүнээр гарч өөрт ашигтай байдал үүсгэхийг хязгаарласан нь "..бүлгээс гарсан гишүүд нэгдэж, бие даан бүлэг байгуулахыг хориглоно." гэж тусгаснаар нотлогдоно. Гишүүн бүлгээс гарч өөр бүлэгт орж байгаа энэ үйлдлийг Улсын Их хурлын тухай хуулийн 26.12. Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ" гэж үр дагаврын үндэслэл буюу бүлгээс гишүүн гарах болсон шалтгаан үйл баримтыг хэрхэн баталгаажуулахыг зааж өгсөн байдаг. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн "... Л.Болдыг бүлгээс гарч байгаа тухай УИХ-ын даргад би мэдэгдэхгүй...надад ийм үүрэг, үндэслэл байхгүй..." гэж хэлж байгаа нь дээрх хуульд заасантай нийцэж байгаа үйлдэл юм. Л.Болд гишүүн бүлгээсээ гарахдаа МАН-ын бүлэгт орох тухайгаа мэдэгдээгүй байгаа нь бүлгээс гарах түүний хүсэл зоргийг Л.Эрдэнэбат гишүүн хангаж чадахгүй байдалд хүргэнэ. Тодорхой хэлбэл Л.Болд гишүүний бүлгээсээ гарах хуульзүйн үндэслэл бүрдээгүй юм.

МУИХТХ-ийн 26.1. "Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид "бүлэг" гэх/ байгуулж болно" гэснээр наймаас дээш суудалтай намын гишүүд заавал бүлгийн гишүүнчлэлтэй байх үүрэгтэй. Тиймээс аль нэг бүлэгт харъяалагдана гэсэн үг.

Л.Болд гишүүн ийнхүү бүлгээсээ гарна гэсээр байвал яах вэ? Эсвэл Их хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд тэрээр хууль зөрчиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байх хуулийн заалт бий юу?

Хэрэв УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарсан гэж хууль зөрчин зөрүүдэлдсээр байвал Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах"Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж.....зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол.... улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэснээр Л.Болдыг өөртөө давуу байдал үүсгэсэн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдэл гаргасан гэдэг шалтгаанаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргах эрх нээгдэнэ. Энэ гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал материаллаг хохирол шаардахгүй тул Л.Болд нь бүлгээс хуульд заасан шалтгаангүйгээр гарах тухай мэдэгдэж өөрт ашигтай байдал үүсгэх гэж оролдсоноор төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

TUG.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 13 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21