ТАНИЛЦ: УТААНЫ МӨНГӨНӨӨС ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭРХЭМ ДАРГА НАР


Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитын шалгалт хийсэн. Найман жилийн хугацаанд улсын төсвийн урсгал зардлаас "Цэвэр агаар сан"-д 93 тэрбум 454,2 сая төгрөг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны урсгал зардалд 4 тэрбум 263,7 сая нийтдээ 97 тэрбум 717,9 сая төгрөг зарцуулжээ. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 54 тэрбум 898,6 сая төгрөгийг зарцуулав. Нийслэлийн төсвөөс 9 тэрбум 424,6 сая төгрөг, "Монгол улсын хөгжүүлэх сан"-гаас 2 тэрбум 62,5 сая төгрөг зарсан. Харин гадаадын зээл, тусламжаас одоогийн ханшаар тооцвол 500 гаруй тэрбум төгрөгийн зээл, хандив, төсөл хөтөлбөр хэрэгжив. Үндсэндээ найман жилийн хугацаанд 800 орчим тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулахад 524 тэрбум төгрөг нь үр ашиггүй зарцуулагдсан гэх дүгнэлтийг аудиторчид гаргалаа. Шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотой асуудлаар тухайн үеийн албан тушаалтнуудыг хуулийн байгууллагат шалгуулахаар Үндэсний аудитын газраас шилжүүлээд буй. Мөн Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 14 албан тушаалтны нэрийг, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод 24 албан тушаалтны нэрийг хариуцлага тооцуулахаар хүргүүлээд удаагүй байна. Эдгээр албан тушаалтнуудын нэр давхардаж байгаа бөгөөд аудитын байгууллагын шалгалтанд үндэслэн нэрсийг зарлаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ.

  • /Тэрээр 2011 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үетэй нь холбогдуулж/

"Цэвэр агаар сан" –гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх

"Туртелком" ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхжаргал

Д.Ганболд /2012 онд Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан/

"Урал инженер" ХХК-ийн захирал О.Алтанцэцэг

Ч.Бат-Эрдэнэ /2012 онд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга/

"Ирвэс интертрейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төгсжаргал

С.Магнайсүрэн /2012-2016 Барилга хот байгуулалтын яамны ТНБД/

Д.Баярсайхан /2012-2016 БХБЯ-ны санхүүгийн хэлтсийн дарга/

Үндэсний аудитын газраас өгч байсан зөвлөмж албан шаардлагын биелүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа.

Д.Зоригт /2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд/

Г.Мөнхбаяр / 2010 онд Нийслэлийн засаг дарга/

М.Сономпил /2014 онд Эрчим хүчний сайд/

Д.Ганхуяг /2014 онд Уул уурхайн сайд/

А.Гансүх /2014 онд Зам тээврийн сайд/

Ч.Энхбат /2014 онд нийслэлийн тээврийн газрын дарга/

Д.Баасан /2014 онд Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал/

С.Мөнхжаргал /"Туртелком" ХХК-ийн Ерөнхий захирал/

С.Оюун / 2014 онд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд/

Ж.Батболд /2014 онд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Д.Бадрах "Хаш техник" ХХК-ийн захирал

Эдгээр албан тушаалтнууд болоод компанийн захирлууд утаагаар хэрхэн бизнес хийж төрд ямар хэмжээний хохирол учруулсан талаарх аудитын дүгнэлтийг нэг бүрчлэн цувралаар ZARIG.MN видео сайт үргэлжлүүлж мэдээлнэ

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 6 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 6 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 22 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 23 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30