УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ЦАГДААД ХАНДЖЭЭ


Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах "Вива сити" орон сууцны хорооллын М байранд /хохирогчийн нэр хүндэд халдаж болзошгүй тул байрны тоотыг дэлгэрэнгүй оруулаагүй болно/ 28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэрэг гарсан өдрийн өглөө хохирогч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл гаргасан байна. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид "Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй" хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээжээ.

Эх сурвалжаас тодруулахад 2018.11.28-ны өдөр ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст Х-2-3819 дугаартай хэрэг нээж УИХ-ын гишүүн асан Д.Гантугын өргөдөлөөр Ш.Эрбол гэх байцаагч хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл иргэн А-нь Д.Гантулгаас мөнгө нэхэж шантаажилж дарамталсан хэрэгт эрүүгийн хуулийн 17-6, 21-2 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаан байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг эргэн мэдээллэх болно



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 9 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21