НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ БАТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ


Дээрх тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусгасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй учир УИХ-ын гишүүн А.Ундраа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах тухай горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм.


Тэрбээр, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, хүний хөгжлийн дэвшилтэт замыг сонгох түүхэн үйл хэргүүдэд манлайлагчидихээхэн үүргийг гүйцэтгэсээр ирснийг дурдаад, Ардчилсан Монгол Улсын үндэс суурийг тавьж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж МонголдАрдчилсан хувьсгал хийсэн анхдагчдаа төрийн зүгээс дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагчдын нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар урган гарсныг төрийн зүгээс анхаарах ёстой асуудлын нэг болоод байна гээд Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна гэлээ.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхдагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн алхамтай нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн "Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл гурван бүлэг, 10 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох, зогсоох, нөхөн төлүүлэх, болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд Ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэгт ямар хүмүүсийг багтаан ойлгох талаар тодруулж байлаа. Мөн хэдэн хүнд ямар тусламж, хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон бэ хэмээн лавласан. Ахмад настны тухай болон бусад халамжийн хуулиудад заасан хөнгөлөлт, тусламжтай давхацвал хэрхэх талаар ч асууж тодруулсан.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Ардчилсан хувьсгалын анхдагч" гэж 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагчид, үйл ажиллагаанд нь тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан Монгол Улсын иргэнийг хэмээн хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ. Түүнчлэн МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд Ардчиллын анхдагчийг үнэн зөв тодорхойлон Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ.

Урьдчилсан судалгаагаар Ардчилсан хувьсгалын анхдагч 1500 гаруй хүн байгаагаас өдгөө 1100 гаруй нь амьд сэрүүн байгаа гэсэн тоо гараад байгаа аж. Эдгээр хүмүүст сар бүр мөнгөн тусламж, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж, хүнд өвчнөөр өвчилж өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлын 50 хувийг төрөөс төлөх, Ардчиллын анхдагчдад төрөөс нэг удаа 50 мкв орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөолгохоор төсөлд тусгасан байна. Гэхдээ эдгээр тусламж, хөнгөлөлт бусад халамжийн хуулиар олгогдож буй тусламж, дэмжлэгтэй давхацвал аль нэгийг нь олгохоор зохицуулсан хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.

Гишүүн ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22