ЗАСГИЙН ГАЗАР, ХОТЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Admin
13 цагийн өмнө

Өнөөдөр хоёр чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал, УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар байгуулагдаад яг нэг жил болж буй У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Мөн НИТХ-ын хуралдаанаар Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан. Холбогдох хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдэгдсэн билээ.

Тэрбээр энэ долоо хоногийн лхагва гаригийн байнгын хорооны хуралдаанаар "Би УИХ-ын болоод намын бүлгийн удирдлагатай ярьсан. Долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан. Хуультай учир баасан гаригийн 15:00 цагаас өмнө манай байнгын хороог хуралдуулах бололцоо олгож өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлд гаргасан" гэсэн билээ.

Өнөөдөр энэ дагуу байнгын хороо хуралдах товтой байна. Үүнээс өмнө МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм. Тэгэхээр байнгын хорооны хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийн хуралдаж санал, дүгнэлтээ нэгтгэх нь. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮХС-аас зээл авсан сайд болон гишүүдтэйгээ хариуцлага тооцоогүй шударга бус ажилласан гэх гол үндэслэлээр огцруулахаар болсон билээ. Гэхдээ уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн ирц хүрэх эсэх талаар эргэлзээ байгаа юм. Учир нь УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн өчигдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байсаар тарсан.

Өнөөдөр мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар Хотын дарга С.Батболдыг хариуцлагагүй ажилласан гэж дүгнээд огцруулах шийдвэрийг гаргасан. Хуулийн дагуу Хотын даргыг огцруулах асуудлыг 15 хоногийн дотор НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх дагуу уг асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21