ОУВС: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА


Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тогтсон. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийж буй юм.


Зургаа дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 07-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийжээ.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсгийн мэдэгдэл

Энэхүү мэдэгдэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын хэсэг үнэлгээний урьдчилсан дүгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

  • Гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээс эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна. Төсвийн алдагдал тоо цоолж байснаас илүү хурдацтай багассанаар, Засгийн Газрын өр огцом буурахад нөлөөллөө. Эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна.
  • Гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байна. Макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны шокоос хамгаалахад чиглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, банкнууд 2017 оноос эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн чухал юм.
  • Хөтөлбөрийн 2019 оны зорилт нь улсын секторын өрийг үргэлжлүүлэн багасгах, гадаад валютын нөөц хуримтлуулах ажлыг дахин үргэлжлүүлэх, банкны системд өөрийн хөрөнгийг хангалттай хэмжээнд хүргэхэд чиглэх болно. Түүнчлэн, эрх баригчид Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал юм.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд "ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөр талдаа орсон энэ үед эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригчдын зүгээс бодитой ахиц дэвшил гаргасан байна. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, төсвийн тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаас бага хэмжээний ашигтай болон өөрчлөгдөж, засгийн газрын өр огцом буурсан. Экспортыг нэмэгдүүлсэн нь гадаад орчинд дэмжлэг үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөн нь эдийн засгийн сэргэлтийг өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ, эрх баригчид 12-р сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох макро эдийн засгийн зорилтууд ыг биелүүлэх чиглэлд байна.

Энэхүү сэргэлт нь хэдий сайшаалтай ч шинэ сорилтуудыг авчирлаа. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байна. Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний нөхцөл байдлыг чангаруулж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй.

Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацааг олгосон.

Өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудын үйл ажиллагаанд Төв банк оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно.

Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шинэчлэлтүүдийг хийж байна. Илүү их гадаадын хөрөнгө оруулалт татахыг чухалчлан эрх баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажна. Эрх баригчид хэд хэдэн арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна.

Ажлын хэсэг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье." гэжээ.

Эх сурвалж: Монголбанк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 6 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 9 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 9 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 9 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 10 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 10 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 11 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 14 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 15 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 15 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 15 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 17 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 17 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр