Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харин хуульзүйн байнгын хороо хоригийг хэлэлцэхээр хурлыг дөрвөн удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хойшилж байв. Өнөөдөр 11 цагт 55,6 хувийн ирцтэйгээр хэлэлцэж эхлэлээ. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд байнгын хороонд танилцуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна