ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ сарын 12-нд ЖДҮХС-гийн зээлийн асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар шаардлага хүргүүлсэн. УИХ-ын даргад дараахь шаардлагуудыг тавьсан юм.

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэн дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох;
  • Тус сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос яаралтай байгуулж, дүгнэлт гаргах;
  • УИХ-аас томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудаас өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч зуучилсан бол түүнд хариуцлага тооцож, огцруулах;

УИХ-ын дарга М.Энхболд дээрх шаардлагын дагуу өчигдөр Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх үүрэг өгсөн бол өнөөдөр ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхийг тус дэд хорооны дарга С.Бямбацогтод үүрэг болголоо. Мөн энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэн байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд өгөв.

ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхээр боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21