СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МАН-ЫН ДАРГААР Х.НЯМБААТАР СОНГОГДЛОО


Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор дүүргүүд бага хурлаа хийж, намын хороогоо шинэчилэн байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд дүүргийн 32 үүрийн 160 төлөөлөгч, квотын 57 төлөөлөгч оролцож, хурал 90 гаруй хувийн ирцтэй болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлыг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж үг хэлж, өнгөрсөн хугацаанд хийсэн дүүргийн намын хорооны ажлаа тайлагналаа. Тэрбээр "Миний бие 2012 оны 08 сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын даргын ажлыг хүлээн авч байлаа. Энэ цаг үе бол Нийслэлийн болон УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд цөөнх болсон, амаргүй цаг үе байсан. Гэвч бид айгаагүй, зүрхшээж шантраагүй ээ. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэж Монголчууд ярьдаг. Тийм ч учраас дүүргийн намын хорооны байраа засаж, шинэ өнгө төрхтэй, шинэ эрч хүчтэй жишиг намын хороо болохоос бид ажлаа эхлүүлж байсан. Бид богино хугацаанд ойлголцож, бодлогоо зөв тодорхойлж, шуурхай ажилласны үр дүнд 2012 оны 10 сард болсон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадсан. Улмаар 2013 оны 4 сард болсон УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар сонгинохайрханчуудынхаа итгэлийг хүлээж төр түшилцэх эрхэм үүргийг хүлээн авч хамтдаа баярлаж, дараагийн том зорилгоо төлөвлөж, ханцуй шамлан орж байлаа.

Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн намын хорооныхоо дотоод ажлаа чамбайруулж намын анхан шатны нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бэхжүүлэх, материаллаг техник хэрэгслээр хангах, намын гишүүдээ идэвхжүүлж, мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажилласан. Сонгинохайрхан дүүргийн намын хороо шуурхай, сайн хамтарч ажилласны дүнд 2016 онд УИХ-ын 6 гишүүн, нийслэлийн 9 төлөөлөгчтэй болж, 100 хувийн ялалтыг орон нутаг, нийслэлийн сонгуульд байгуулж чадсанаараа би та бүхнээрээ бахархдаг. Мөн иргэдийн хуралд 39 төлөөлөгчтэй болж, 95 хувийн ялалт байгуулсан нь та бүхний минь хичээл зүтгэл юм шүү " хэмээв.

Тэрбээр мөн Сонгинохайрхан дүүрэгт шат шатандаа МАН эрх барин ажиллаж байгаа тул ард түмэндээ амласан амлалтуудаа 100 хувь биелүүлж ажиллах хэрэгтэйг онцлоод сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, хэлсэн амлалтуудаа бүрэн биелүүлэх боломж бийг хэллээ.

Хурлын үеэр мөн дүүргийн хяналтын хорооноос өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнасан юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын VII бага хурлын үеэр төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, 100 хувийн саналаар 117 хүнийг дүүргийн намын хорооны гишүүнээр, 7 хүнийг хяналтын хорооны гишүүнээр сонголоо. Үргэлжлүүлэн дүүргийн намын хороо анхдугаар хурлаа хийж, намын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг, дэд даргаар Б.Хуягбаатарыг сонгосон юм. Мөн орон тооны бус 4 дэд даргыг гишүүдийнхээ саналаар сонгосон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Дүүргийн намын даргын ажлаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахаас эхэлье гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Тиймээс дүүрэгтээ бүсчилсэн хөтөлбөрийг гаргаж ажиллан, үүнийгээ Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй үүнийгээ уялдуулна. Тодруулбал, Толгойт, Баянхошуу, төвийн, Өнөрийн бүс гэж ажиллая гэж бодож байна. Хоёрдугаарт халамж гэхээсээ илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21