ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГСАЙЖРУУЛАХ, ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дарга Күнинори Такаги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Кунинори Такаги өөрийн сургуулийн үйл ажиллагааны талаар болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын талаар товч танилцуулахын зэрэгцээ өөрийн сургуулийн тэтгэлгээр жил бүр 10 монгол оюутнуудыг сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр 5 жилийн хугацаанд хүлээн авч, суралцуулах санамж бичигт гарын үсэг зурсан болохоо мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Токио хотноо өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулагдсан Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ноён Такаги-тай уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцож байсныг дурьдаад Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг дахин онцлон хэллээ.

Уулзалтын үеэр талууд хэд хэдэн асуудлаар харилцан ярилцаж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь сайд Д.Сарангэрэл талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22