Б.УНДАРМААГИЙН “КАПИТАЛ” БАНК ЖДҮХС-ГААС 48 ТЭРБУМЫГ АВЧЭЭ


ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн барим илэрсээр байна. УИХ-ын гишүүн, бизнесмэн хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий "Капитал" банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчээ.

АН-ыг эрх барьж байх үед ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан. Харин энэ парламент буюу МАН эрх барьж эхлэхдээ ЖДҮС-гийн зээлийг банкаар дамжуулдгийг зогсоож, жилийн хүүг нь ч гурван хувийн хүүтэй болгосон юм.

АН-ын бүлэг УИХ-ын гишүүд зээл авч банк, бус санхүүгийн байгууллагаар дамжуулан "мөнгө угаасан" байж болзошгүй гэж онцолж байсан. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч " мөнгө угаасан"-ыг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал" банк нотолж байна. Учир нь арилжааны банк ЖДҮХС-гаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй, нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүрээгээ тэлэх нь тодорхой.

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй, зээл авч, иргэд, аж ахуйн нэгжид сарын гурван хувийн хүүтэйгээр зээл олгож байгаа төрийн түшээдийн увайгүй үйлдэл үүгээр зогсохгүй илэрсээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг." хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.Тэгвэл Д.Хаянхярваа даргын "цохолт"-оор хичнээн компанид зээл олгох хүсэлт илгээсэн, хэдэн компани ЖДҮХС-гаас зээл авсан нь удахгүй ил болох нь.

Түүнчлэн ЖДҮСХ сан, "Капитал" банкны "Хамтран ажиллах гэрээ" гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч дэлгэгдэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21