ХЭН ХЭН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨВ?


Нэр бүхий УИХ-ын гишүүд "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан"-гаас өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авсан тухай асуудал дуулиан тарьж байна. Тус санд өнөөдрийн байдлаар хичнээн компани хугацаанаас нь өмнө зээлээ буцаан төлж байгааг тодруулахад "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан"-гийнхан гадуур ажилтай гэдэг шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Зарим гишүүд би буруу зүйл хийгээгүй, уучлалт гуйх шаардлагагүй гэж гэдийж байгаа бол харин нөгөө хэсэг нь зээлээ төлөөд эхэлжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлсэн "Газар буудай" ХХК-иар дамжуулж ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөг зээлсэн баримтыг хэвлэлээр дэлгэсэн. Ж.Энхбаяр гишүүн ард түмнээс уучлалт гуйж авсан зээлээ төлжээ.


Харин УИХ-ын гишүүн Н.Учралын хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй ч түүний аавынх нь компани болох "Хүннү" ХХК зээлээ 10-р сарын 29-нд төлжээ.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь уучлалт гуйхгүй гэж гүрийж байсан ч хүүгийнхээ "Red star club" гэдэг компаниар дамжуулж авсан зээл болох 950 сая төгрөгийг өчигдөр төлсөн гэж мэдэгдлээ.


Н.Өнөрцэцэг




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21