ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА


Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд миний нэр хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ.

Миний бие 1990 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээс эхэлж ,улс эх орон, ард түмний итгэлийг хүлээн, тэдний сонголт, томилолтоор төрийнхөө төлөө шат шатны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Нийслэлийн Засаг даргаар 2016 оноос томилогдон хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ийнхүү 30 шахам жил төр, нийслэл, ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил, ёс бус зүйлд автахгүйгээр зүтгэж ирсэн билээ. Гэвч сүүлийн үед миний болон гэр бүлийн , ажил мэргэжлийн минь нэр төрд илтээр халдсан тэвчиж болшгүй зохион байгуулалтай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрч байна.

С.Батболд миний бие гурван сайхан хүүхдийнхээ эцэг, 30 жил ханилсан ханийнхаа халамжит хань, нэр төртэй эцэг, эхийнхээ хүү гэдгийг ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон төдийгүй сонгогч иргэд мэднэ. Хүн итгэхийн эцэсгүй, санаанд ч багтамгүй гүтгэлэг тарааж буй хүмүүсийг би үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав, ээжтэй нэгэн байх гэдэгт итгэж байна. Тэгээд ч тэдний удаа дараагийн гүтгэлэг, өдөөн хатгалагт ач холбогдол өгч байсангүй, гэтэл миний эсрэг үйлдлүүд улам өргөжиж, ажил, албатай минь холбон, хотоос хийж буй ажлуудыг харлуулах, нийгэмд гарч байгаа зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай мэдээллүүдийн эрчийг сулруулж, уг мэдээлэлд хандсан иргэд, уншигчдын анхаарлыг хотын Захирагч над уруу илтээр чиглүүлэх болсныг цааш тэвчих аргагүй боллоо. Энэ бүхний цаана улс төрийн зорилго агуулсан ганц нэг хүний зохион байгуулалттай ажиллагаа байна гэж үзэж байна.

Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая 400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна.

Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттайгаар нийгмийг төөрөгдүүлэх, хувь хүний нэр төрд халдсан, гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлэгийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалтайгаар хийж буй гэм буруутай этгээдүүдийг олж тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан болно. Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна. Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21