АСЕМ-ИЙН ҮЕЭР МӨНГӨ ЗАВШСАН ГЭХ 17 АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ БАЙНА


Манай улс АСЕМ-ийн дээд төвшний уулзалтыг 2016 онд зохион байгуулсан. Тухайн үед дээд төвшний уулзалтад 23.6 тэрбумыг баталж, 20.8 тэрбумыг нь зарцуулсан гэж мэдээлж байв. Гэтэл яг үнэндээ 395.7 тэрбум төгрөгийг АСЕМ-ийг зохион байгуулахад зарцуулсан. Үүний 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байдаг. Энэ талаарх баримтыг өнгөрсөн зургадугаар сард Үндэсний Аудитын газраас мэдээлсэн.


Тус газраас АСЕМ-ийн санхүүжилтэд шалгалт хийж 163.6 сая төгрөгт акт тогтоож, 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Тэгвэл саяхан хуулийн байгууллагаас АСЕМ-ийг зохион байгуулах үеэр мөнгө завшсан байж болзошгүй 17 албан тушаалтныг зарлажээ.

Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байна.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, "Дулааны II цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХАА-н мэргэжилтэн М.Энхбат, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа юм.

Тэднийг Аудитын дүгнэлтэд үндэслэн 290.9 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд байна.

Зууны мэдээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 3 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21