Б.БАТ-ЭРДЭНЭ: АСЕМ-ААС 79,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАВШСАН 17 АЛБАН ТУШААЛТНЫ НЭРИЙГ ЗАРЛААЧ !


Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлсэн үг

Валютыг хөөрөгдөөд, Үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг сулруулаад байдаг Засгийн газрын, Монголбанкны ямар арга бодлого байдаг юм бэ? Дүгнэлт хийсэн зүйл байна уу. Үүнийг өнөөдөр л хэлж байгаа зүйл биш, өмнө нь ч хэлж байсан. Түрүүний парламетын үед ч хатуу хэлж байсан. 1996 онд Монгол төгрөг доллар хоёрын харьцаа 690 орчим төгрөг байсан байгаа юм. Тэгээд дөрвөн жилийн дотор Засгийн эрх барьж байсан нөхдүүд маань бүтэн нэг нугалаад 1191 билүү 11197 болтол өсгөсөн.

Үүнээс хойш 12 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрууд валютын ханшийг харьцангуй тогтвортой барьж байсан. 2012 онд Засгийн эрх авсан нөхдүүд маань дахиад нэг нугалаад тавьчихсан. 1300 тай харьцаж байсан ханшийн зөрүүг 2300-2400 болгосон. Өнөөдөр ч гэсэн тодорхой хувиар сулараад байна.

Энэ бол хамаг хүнд ачааг иргэдийн нуруун дээр үүрүүлчихээд Засгийн газар талдаа ашигтай байдаг, эдийн засаг нь хүнд байгаа бусад улс орнуудын аргаа ядсан башир аргыг нутагшуулаад байна уу даа гэсэн бодолтой байна. Үүн дээр та нар ямар дүгнэлт хийж байна вэ гэж асуумаар байна.

Хариулт өгөөч ээ.

-2 дугаарт: -Өмнөх дөрвөн жилд Монголбанкинд асар их алдагдал гарсан гэж бид нэлээд ярьсан. Энэ мөрөөр гарсан алдагдлыг яаж бууруулсан юм бэ? Хариуцлага тооцох асуудал юу болж байгаа юм бэ? Монголбанкны оролцоотойгоор үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Цаашилбал Монгол төр, ард түмний нэрийг барьж ирсэн "Чингис бонд" зэрэг өр Хөгжлийн банкаар дамжаад үрэн таран болчихсон. Зээл нь хэвийн төлөгдөөд үргэлжлээд явж байгаа бол нэг асуудал байх.

Ерөөсөө хэрэгжих юм байхгүй дахиж мөнгийг нь олж авах уу гэдэг нь эргэлзээтэй болчихсон төсөл хөтөлбөрүүд ямар хэмжээтэй байгаа вэ? Үүн дээр хийсэн тооцоо судалгаа байна уу? Жишээлбэл АСЕМ гэх асар өндөр өртөг зардалтай хурал зохион байгуулсан. АСЕМ-аас 79,2 тэрбум төгрөгийг завшсан 17 албан тушаалтан байна гэж зарлаад байгаа. Энэ мэт зүйлүүдийг яах юм бэ?

-3 дугаарт: Бид 10 жилийн өмнө Оюутолгойн гэрээний асуудал яригдаж байхад бидний цөөхөн нөхөд л орилсоор суусан. Уул уурхайн баялагийн мөнгийг Монголоороо Монголынхоо банкаар дамжуулаад гаргаачээ, ингэвэл улс оронд хэрэгтэй гэж хашхираад суусан. Хэн ч хайхраагүй гэрээг нь хийгээд Оюутолгойн гэрээний 9.3-т байсан заалтыг үгүй хийгээд огт дамжуулахгүй байхаар хийгээд өгчихсөн. Өнөөдөр Ерөнхийлөгчөөс нэг хууль санаачилсан байна. Их хурлын гишүүдээс хууль санаачилсан байна. Энэ хууль бодлогоо шуурхай цэгцлээд гаргах боломж байна уу? Ноднин ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантайгаар холбоотой...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 12 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 12 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 14 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 14 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 14 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 15 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 16 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 18 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 18 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 19 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 19 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 19 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр