ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ДӨРВӨН ХОЛБООД


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тараах хүсэлтээ УИХ-ын дарга М. Энхболдод гардуулсан. Энэ талаараа телевизэд ярилцлага өгөх үедээ хэрэв УИХ хүсэлтийг нь хүлээж авахгүй бол өлсөнө гэдгээ ч мэдэгдсэн. Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэсэн мэдэгдлийг нь олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь шоолж, нөгөө хэсэг нь шүүмжлэл, зарим нь эмгэнэж, зарим нь түүнийг дэмжиж байна. Хуульд зааснаар парламентын 51 гишүүн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авбал УИХ тарах боломжтой. Мэдээж, УИХ дахь АН-ын болоод МАН-ын бүлэгт парламентыг тараах сонирхолтой хүмүүс цөөхөн байх. Ерөнхийлөгчийн засаглалыг илтэд дэмждэг зарим нэг гишүүнийг эс тооцвол. Иймээс Ерөнхийлөгчийн хүсэлт хуулийн хүрээнд "хад мөргөнө" гэсэн үг. Харин түүнийг дэмжиж зарим нэг холбоод өлсгөлөн хамт зарлахаар шийдсэн бололтой.

Тухайлбал, МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт хөдөлгөөн, Оюутны холбоо зэрэг байгууллагаас дөрвөн холбооны эсвэл гэгчийг байгуулж, УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүү тооны хүмүүсийг өлсгөлөн зарлуулах гэнэ. Ингэхэд Ерөнхийлөгч өөрөө өлсөх юм уу эсвэл өөр хүмүүс өлсөх үү, Төрийн тэргүүн өлсгөлөнгөө Төрийн ордонд зарлах уу,төв талбай дээр үү, Баянгол зочид буудалд уу, Их тэнгэрт үү, Тамгын газрын дарга З.Энхболд болоод зөвлөхүүд нь хамт өлсөх үү гээд олон асуулт хариултгүй байгаа билээ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн өмнөөс өлсгөлөн зарлах холбоод харин бэлэн болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 22 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 27 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21