ДЭД САЙД Ш.ЛХАМСҮРЭН ЗЭЭЛ АВААГҮЙ ГЭВ

Admin
Өчигдөр

Нийт 134 ААН зээл авсны 122 нь УИХ-ын гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий компанийг санхүүжүүлжээ.Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авч өгчээ.Тэднээс онцолбол, балаг ихтэй, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Нүүдэлчин агро фирм" ХХК-даа 950 сая төгрөгийн зээл авчээ. Тэрбээр одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.Түүнийг өнгөрсөн 2016 онд дэд сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаад жинхэлсэн байдаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд, ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн.“Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал,2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга,2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.2015 оноос “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.Сүүлийн намын ажилд нэр нь хутгалдаж сайн муу саар муухай мэдээллийн эзэн болоод байгаа Ш.Лхамсүрэнг өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын суудалд суухын тулд мөнгө тарааж, тэр бүү хэл нам нэгт нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байгаад намжсан юм. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх.Ер нь дэд сайд Ш.Лхамсүрэнгийн балаг дуусдаггүй. Түүний эзэмшлийн компаниуд Монгол Улсад хууль дүрэм зөрчдөгийн нэг жишээ бол “Мондулаан трейд” компани юм.Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам хамтарсан шалгалтыг алтны уурхайнуудад хийсэн.Шалгалтын явцад цөөнгүй уурхайд зөрчил илэрч, үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ аваад буй. Эрхээ хаалгасан уурхайнуудын дунд нэгэн анхаарал татсан нэр байсан нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Мондулаан трейд” компани. Тус компанийг Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэнгийнх гэдгийг хүмүүс мэддэггүй байх. Тус уурхайгаас ноцтой зөрчил илэрсэний дотор хамгийн ноцтой нь сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд хэд хэдэн хүн амиа алдсан явдлаас гадна бас бус зөрчил байсан учраас ийнхүү уурхайг нь хаажээ. Ш.Лхамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй өнгөрсөн гуравдугаар сард ММСУХ-оос “Дүнжингарав 2018” уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гол эзнээр нь дэд сайд тодорч байсан. Тэрбээр, харанхуй шөнө болсон хойно соёолон нас уралдуулах чиглэлийг чанга яригчаар өгч уралдаан зохион байгуулсан хэмээн тухайн үедээ бангадуулсан ч хариуцлага тооцуулаагүй өнгөрсөн байдаг. Уг нь Засгийн газрын тогтоол зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх ёстой. Гэвч холбогдох хүмүүст хариуцлага тооцоогүй өнгөрчээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 23 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 1 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 3 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 5 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 6 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 6 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 23 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр