УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ААВЫНХАА АВСАН ЗЭЭЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛНӨ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ



ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жирийн иргэдэд биш эрх мэдэлтнүүдийн халаасанд орсныг илчилсэн баримтууд хөвөрч байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс 4.5 тэрбум нь УИХ-ын дөрвөн гишүүнд очсон нь олныг эгдүүцүүлээд байгаа юм. Эхний ээлжинд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг авсан нь ил болоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт сөрөг хүчнийхэн нэмж хэд хэдэн хүний нэрийг ил болгосны дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, залуу гишүүдийн нэг Н.Учралын аавын нэр дурдагдсан нь олон нийтийн шүүмжлэлд багагүй өртлөө.

Жижиг дундыг хөгжүүлэх зориулалттай зээл ийнхүү "зам"-аа өөрчилж эрх мэдэлтэй хүмүүст очсон талаар сайд, дарга нар ямар тайлбар хийснийг хүргэе.

-Эхнэр Л.Отгонжаргалынх нь "Тээвэр ачлал" ХХК ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг "Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Барьцаагүй, баталгаагүй хүн энэ зээлийг авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулаад ороод ирсэн бол ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой" гэсэн няцаалт өгөв.

Харин өөрийн эзэмшлийн "Эпато анарваан" ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил болоод байгаа талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар " Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь тодруулсан. Сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ" гэв.

Мөн өөрийн эзэмшлийнх нь "Монгол Шаазан" ХХК 950 сая төгрөгийн зээл авсан мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Солтан тайлбар хийхдээ " Монгол шаазан компаниас хөндийрөөд найман жил болж байна" гэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт АН-ын бүлгээс зарласан нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын "Газар буудай" ХХК, Н.Учралын аавын "Хүннү" ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Нүүдэлчин агро фирм" ХХК, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэн стайл" компанийн нэр бий.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн нэртэй зэрэгцэн олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа нь нийгэмд буруу ойлголт, ташаа мэдээлэл өгч буйг Н.Учрал тайлбарлажээ. Тэрээр хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Манай аав 20 гаруй жил бизнес хийж яваагийн хувьд надаас энэ талаар асуудаггүй. Өөрөөр хэлбэл, зээл авахад миний нөлөө байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа учраас Хүннү компаниар дамжуулан авсан аавынхаа зээлийг хугацаанаас нь өмнө төлнө" гэжээ.

Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосны 122 нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21