ЖИЖИГ ДЭЭР ЖИРГҮҮЛЖ БАЙГААД ЖИНХЭНЭ ТОМЧУУД ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ БАЙНА


"ЖИЖИГ " дээр жиргүүлж байгаад жинхэнэ томчууд "ТОМ" хулгайгаа хийж байна.Цаана чинь!!!!!!!

.... "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан"-аас зээл авсан гишүүд бол үнэндээ жижиг гарууд. Тэрбум төгрөг хүрэхгүй зээл авч, тариа, гурил,төмс тарьж, тахиа үхэр өсгөсөн бол буруутгах хэцүү. Зээл учраас эргээд хүүгийн хамт төлөх нь гарцаагүй. Харин хямд зээл аваад зориулалтын бусаар, Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж мөнгө угаасан бол ГЭМТ ХЭРЭГ.
"ЖДҮ-ийн зээл" гэдэг энэ дуулианыг улсын төсөв хэлэлцэх үеэр зориудаар гаргаж тавьсан. Өгөөш болгож шидсэн өвдөл цөвдөл дээр овооролдон орилолдох хооронд харин жинхэнэ томчууд ТОМ хулгайгаа хийж байна.Тэд бол тэрбум төгрөг зээлж доошоо орохгүй. Баримт сөхье!!

1. УИХ-ын хамгийн хөрөнгөлөг гишүүдийн нэг, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн "Нарны хороолол"-д барьсан сургууль, цэцэрлэгээ улсын төсөвт 19 тэрбум төгрөгөөр "шахах" гэж байна. Төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барих дундаж өртөг 4-5 тэрбум л байдаг. Өндөр өртөгтэй байлаа гээд 4 нугалж болох уу!!! Анх улсын төсөвт 1 тэрбум төгрөгөөр төсөвлөж, өргөн барингуутаа төсвийн 2-р хэлэлцүүлгийн үеэр 17,9 тэрбумыг нэмж оруулж, нийт 18,9 тэрбум төгрөг болгосныг баримтаас харна уу!!!

2.УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "МАК" компаний "Цагаан суварга"-ын орд руу 220 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ирэх жилийн төсвөөс 7 тэрбумыг нь гаргана. Төсвөөс нэг гаргуулаад эхэлсэн бол түүнд 79 тэрбумыг өгөхөөс өөр гарцгүй болно.
Анх улсын төсөв өргөн баригдахад энэ санал орж ирээгүй ч хэлэлцүүлгийн явцад Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барих төсвөөс 2 тэрбум, Чойр дэд станцын өргөтгөл барих төсвөөс 5 тэрбумыг хасч, 7 тэрбумыг Н.Номтойбаярын "МАК"-д бэлэглэх саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг оруулжээ . Өмнөх парламентийн үед Цагаан суваргын зэс, алтны ордыг Монгол улсын стратегийн ордоос гаргаж,"МАК" компанид өгсөн билээ. Одоогийн парламент харин түүний орд руу зөвхөн цахилгаан татахад 79 тэрбумыг өгөх гэж байна. Ордод эзэн сууна,дэд бүтцээ татвар төлөгчдийн мөнгөөр бариулна.Ариун явдал уу!!

3. Өмнөх буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл нь танхимын сайд нар нь өөрийн компанидаа концесс авсан ХЭРЭГ байсан. Одоо тэд нөгөө концессоо үргэлжлүүлэн улсын төсөвт суулгаад явж байна. Хаана байна вэ!! Нөгөө хариуцлага!!!!
Жижиг гаруудын зээл тойрон эргэлдэх яах вэ!!! Бүхэл бүтэн орд газраар нь бүр улсын төсвийг хэдэн тэрбумаар нь тонон дээрэмдэж буй ТОМ ХУЛГАЙЧ нараа яах вэ!!!!!

Сэтгүүлч Баасанжавын Отгон


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21