ОРХОН АЙМАГТ “ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА-2” АЯН 6 САРЫН ТУРШ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Орхон аймгийн ИТХ, Нийгмийн хөгжлийн хороо орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн гишүүдийн хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэн мэдлэг чадварыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх зорилгоор Аймгийн ИТХ-ын нэрэмжит "Ирээдүйн төлөө хамтдаа - 2" аяныг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 03 сарыг хүртэл зохион явууллаа.

Энэхүү аян Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант сумын 3 баг бүрээс 2 өрх буюу өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чин хүсэлтэй, 24-40 насны 2-4 хүүхэдтэй, тодорхой орлоготой, сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадвартай зэрэг тодорхой шалгуурт тохирсон 52 өрхийг сонгон нийт 249 иргэнд сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт зохион байгуулах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, хуримтлал бий болгох, бизнесийн арга ухаанд сургах, гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зэрэг өрх, өрхийн гишүүдэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүллээ.
Тус аяныг Насан туршийн боловсролын төвийн санаачилгаар аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Баян-Өндөр сум, Жаргалант сум, БСУГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 11 байгууллага хамтран зохион байгууллаа.

"Ирээдүйн төлөө хамтдаа-2" аяны хаалтын ажиллагаа өнөөдөр /2018.03.28/ Хүүхдийн ордны их танхимд болж өнгөрлөө. Уг аяны хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр, Төлөөлөгч Б.Мөнхдалай, Т.Чинзориг, Х.Оюун-Эрдэнэ нар оролцож аяны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцсон Тэргүүний өрх, баг, өрхийн ЭМТ, нийгмийн ажилтануудад шагнал гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22