МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ ТӨСЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО


Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл"-ийг 2017-2020 онуудад хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Швецарийн хөгжлийн агентлаг, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах, хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны албан хаагчдын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх "Хангайн бүс-2018" уулзалт, 5 төрөлт спортын арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумд зохион явууллаа.

Уг уулзалт арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаныхан зэрэг 100 гаруй албан хаагчдаас гадна УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон, судлаач Н.Лувсанжав нар оролцсон юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах чиглэлээр зохион байгуулагдсан ажлын сайн туршлага, үр дүнгийн талаар зохион байгуулах комиссоос ирүүлсэн сэдвийн хүрээнд:

- "Аймгийн ИТХ-аас сумын ИТХ болон багийн ИНХ-ыг мэргэжил арга зүйгээр хангаж буй байдал" сэдвээр Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж,

- "ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог ханган ажиллаж буй туршлага" сэдвээр Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат,

- "Багийн ИНХ-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн тухай" сэдвээр Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун,

- "Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг,

- "Аймгийн ИТХ-аас төрийн болон ТББ-уудтай хамтран ажилласан туршлага, үр дүнгийн тухай" сэдвээр Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж,

- "Аймаг, сумдын ИТХ-уудын ажлын уялдаа холбоог бэхжүүлсэн нь" сэдвээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар яригдаж байлаа. Мөн Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар, нутгийн удирдлагад тулгамдаад байгаа, олон жилийн турш шийдэл нэхсэн асуудлуудыг шийдвэрлэж өгөх талаар саналууд гарч байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22