ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН, ШҮҮЛТҮҮРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА


Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна гэж үзээд unfriend хөдөлгөөний цахим орчинд амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээгээр өндөрлөхгүй нь.

УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс "Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл"-ийг боловсруулж өнөөдөр нээлттэй хэлэлцүүлгийг төрийн ордонд хийж байна. Төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, НҮБ-ын төлөөлөл, БСШУСЯ, ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлүүд хүрэлцэн ирлээ. Монгол улсын нийт хүн амын 37,6 хувийн 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Монгол улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд 99,7 хувь нь гар утас хэрэглэгч байна. Мэдээлэл авч байгаа эх үүсвэрүүдийн хувьд нийслэлд 85,5 хувь телевизээр, мэдээллийн вэб сайтаар 44,1 хувь нь, өдөр тутмын сонин хэвлэлээс 24 хувь гэж судалгаанд оролцсон иргэд хариулжээ.

Харин телевиз үзэхэд зарцуулж байгаа хугацаа, эзлэх хувиар нь авч үзвэл ажлын өдөр 1-2 цагт 16,8 хувь, 2-3 цаг үздэг гэж 17,2 хувь нь, өдөрт 3-4 цаг үздэг гэж 14,1 хувь нь, 4-5 цаг үздэг гэж 11,5 хувь хариулжээ. Энэхүү судалгаанаас харахад өдөрт дунджаар 3,5 цагийг телевизийнхээ өмнө өнгөрүүлдэг юм байна. Монгол улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт долоо дахин бага байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан өөр нэгэн сонирхолтой судалгаа гэвэл таны хүүхэд телевизийн өмнө ажлын өдөр 165 минутыг, амралтын өдөр 303 минут өнгөрүүлдэг байдаг.

Хүүхэд багачуудад ямар ч шүүлтүүр, цензургүйгээр хүрч буй өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгаар дамжуулагдаж буй контентод тодорхой бодлогоор зохицуулалт хийхгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд хор хөнөөл учруулах аюул ойрхон байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтгэйгээр хүлээн зөвшөөрч байна. Хуулийн төсөл нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хүүхдийг хамгаалах, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цогц зохицуулалтыг агуулсан бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн орсон нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээнүүд болон үндэсний хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалтууд бүрэн хэмжээнд хэрэгжих, мэдээллийн үйлчилгээнд хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл, боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21