С.ЭРДЭНЭ: ХӨРӨНГИЙГ 76 ЦООРХОЙГООР УРСГАХ ТӨСӨВ БОЛЖЭЭ


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлэв. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын санал дүгнэлтийг АН-ын дарга С.Эрдэнэ танилцууллаа.

-Макро эдийн засгийн нөхцөл байдал эдийн засгийг тэлэхэд таатай бус үед төсвийн төслийг хэлэлцэж байна. Хөрөнгийн зардлыг 67 хувиар огцом нэмж, 76 цоорхойгоор гарах төсвийн төслийг өргөн барьсан байна.

Гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан. Гадаад, дотоод нөхцөл байдал сайжирсныг эрх баригчид харгалзан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонгуулийн төсөв оруулж ирсэнд АН харамсаж байна.

Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч эхэллээ. 33100 өрх орон сууцанд орох хүсэлтэй байгаа ч зээл хумигдаж, энэ онд 4000 иргэдийг ипотекийн зээл хамруулахаар тооцжээ.

Төсвийн сахилга батыг УИХ өөрөөсөө эхлэх цаг болжээ. Нэгдсэн төсвийн тэнцлийг 1.9 их наядаар тооцон, гадаад зээлээр бүрдүүлэхээр тооцсон нь үндэсний эрх ашигт харшилна гэж АН үзэж байна. Буруу бодлогын үр дагаврыг өндөр үнээр төлдөг.

Хэрвээ төсвийн төслийг энэ хэвээр баталвал ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр багасаж, бодлогын алдаа давтагдаж болзошгүй байна хэмээлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21