​УИХ-ЫН ГУРВАН ГИШҮҮНИЙ ЭЗЭМШДЭГ КОМПАНИ ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН НЬ ИЛ БОЛЖЭЭ


УИХ-ын гишүүн Х.Болорчулууны "Дорнод гурил", Г.Солтаны "Монгол Шаазан", Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан", ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн "Тээвэр ачлал" компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Я.Содбаатар нарын хөрөнгө оруулгын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь "Дорнод гурил" компанийн 100%-ийн, УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол шаазан" компанийн 100%-ийн, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар "Эпато анарваан" компанийн 100%-ийн эзэмшигч болохоо ХОМ-доо мэдүүлсэн байна.

Харин ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн ХОМ-д "Тээвэр ачлал" гэх компанын талаар мэдээлэл алга байна. Тэрбээр өчигдөр энэ талаар хариулт өгөхдөө "Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. "Тээвэр ачлал" компани манай гэр бүлтэй ямар ч холбоогүй. Улс төрийн зорилгоор гүтгэлэг тараахдаа гэр бүл рүү минь чиглүүлж байгаад харамсаж байна. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮДС-гаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн хэмээн хэллээ.

Г.Доржзодов: 2014 онд Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан

"60 тэрбум"-ын нууц бичлэгийг ил болгосон Г.Доржзодов мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Доржзодов мэдээллийн эхэнд "60 тэрбумын мэдээллийг ил болгоод бараг 2 жил боллоо. Өнөөдөр иргэний үүргээ биелүүлж өнөөдөр мэдээлэл хийж байна. Анх үйл явдал болсноос хойш бараг дөрвөн жил өнгөрлөө. Янз бүрийн мэдээ мэдээлэл, дэгсдүүлсэн зүйл хэрээс хэтэрсэн санагдах боллоо. Миний бие аль нэг намын гишүүн биш. Аль нэг намд элсэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл дуулиан болоод байгаа асуудал хувийн нууцтай огт хамаагүй. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл авлига албан тушаалын хэрэг мэт ойлголт өгч байна. 60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон тухайд "Нийслэлийн прокурорын газраас үнэн гэдгийг тогтоосон. Гэтэл АТГ хуурамч бичиг баримт шургуулаад эвлүүлэг гэж гаргасан. Тухайн эвлүүлэг гэсэн цаасыг өнөөдрийг хүртэл барьсаар, тайлбарласаар байна. Энэ бол хуурамч. 2014 оны 10,11 дүгээр сард Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан. Энэ бол амаа хамхих хаалтын гэрээ. Энэ гэрээг намайг зөрчсөн гээд одоо намайг шүүхэд өгөх байх. Шүүхдээд үзэг". хэмээн хэллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21