ХАРААГҮЙ ДӨРВӨН ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЛОО


Өнөөдөр Дэлхийн цагаан тагтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр мөн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна.

Ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, "Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. БСШУСЯ харааны бэрхшээлтэй иргэдээ сурах, хөдөлмөрлөх бололцоогоор хангах, та бүхнийхээ ажил амьдралд тусалж дэмжих асуудлыг анхаарлынхаа төвд байлгах болно" гэлээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр гэнэтийн бэлэг барьж дөрвөн хараагүй иргэнийг ажлын байраар хангах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны кофе шопыг хараагүй иргэд ажиллуулж, эрүүл хоолоор үйлчилдэг. Үүний адил БСШУСЯ-ны яамны байран дахь кофе шопыг ямар ч түрээсгүй ажиллуулах боломжийг хараагүй иргэдэд олголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг зардлыг нь төр 100 хувь дааж, ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэж эхэлсэн тухай таатай мэдээг мөн дуулгалаа.

Зөвхөн 2018 онд гэхэд БСШУСЯ Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн бага ангийн сурах бичгийн хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, 3 дугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт, 116 дугаар сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлээд байна.

Мөн 116 дугаар цэцэрлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр "Боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд 60 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.

Хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан яваа хараагүй иргэдийн төлөөллийг Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ү.Амгалан, Д.Наранцэцэг, Ш.Нарангэрэл, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганзориг, БСШУСЯ-ны "Хүндэт жуух" бичгээр Л.Анхбаяр, Ц.Жанчив, У.Саруултуяа, Б.Дэлгэрцэцэг нар шагнагдлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 3 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 6 цагийн өмнө
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 7 цагийн өмнө
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 10 цагийн өмнө
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ Өчигдөр
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа Өчигдөр
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө Өчигдөр
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана Өчигдөр
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 2026/08/10