БОЛОВСРОЛЫН САЛБАР ИРЭХ ЖИЛ ЦАХИМ СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИНЭ


БСШУСЯ дээр өнөөдөр боловсролын салбарын мэдээллийн системийн талаар мэдээлэл хийлээ. "Боловсролын салбарын мэдээллийн систем" төслийг 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгааг БСШУС-ын сайд онцоллоо.

БСШУСЯ-ны мэдээллийн систем нь суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох үүрэгтэй байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байна. Эцэг эхчүүдийн хувьд интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэнэ. Хэрэглэгчид Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно.

Түүнчлэн энэхүү цахим систем нэвтэрснээр боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. "Боловсролын салбарын мэдээллийн систем" төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.

Тухайлбал, боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22