ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ШИНЭЭР БОЛОН ӨРГӨТГӨЛӨӨР 4 СУРГУУЛЬ БАРИНА


Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока, "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөл, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Япон Улсын "Жайка" олон улсын байгууллага 2017 оны нэгдүгээр сараас "Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах" төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы улсын Засгийн газар, "Жайка" олон улсын байгууллагатай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүчин чадалтай сургууль, мөн Хан-Ууул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан юм.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока хэлсэн үгэндээ, тус сургуулийн барилгын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүх дэд бүтэцтэй, гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдаж байгаа. Үүгээрээ Монголд загвар болохуйц сургуульд болно гэдгийг онцоллоо. Түүнчлэн "Жайка" олон улсын байгууллагын төлөөлөгч эдгээр сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд БСШУСЯ болон холбогдох байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгаас гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн шавыг тавьж, суурийн ажил нь эхлээд байгаа бол Налайх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өмнө нь хэрэгжсэн дөрвөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг барьж, сургуулийн хүчин чадлыг 22 мянгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцлов. Мөн тэрээр "Нийслэлийн төрийн өмчийн 123276 хүүхдийн хүчин чадалтай 136 ерөнхий боловсролын сургуульд 220495 хүүхэд суралцаж, ачааллын дундаж коэффициент 1.8 хувьд хүрээд байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 28 сургуулийн 204 бүлгийн 8743 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Нийслэл хотын сургуулийн хүртээмжийн асуудал туйлын хүндрэлтэй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа бөгөөд бидний өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төсөл нь сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 21 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22