“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТАЛБАЙГААС ОЛОН ЖИЛИЙН ТУРШ НҮҮРС ХУЛГАЙЛДАГ БАЙСНЫГ ТОГТООЛОО

Admin
6 цагийн өмнө

Засгийн газар хуралдаж, "Тавантолгой" компани "Эрдэнэс Тавантолгой"-н газраас хил даван нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцуулсан байна. Шалгалтаар "Тавантолгой" ХХК хил давж, "Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон. Олон жилийн өмнөөс эхлээд "Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас нүүрс хулгайлдаг байжээ гэдгийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Учир нь "Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна" гэсэн юм. Өөрөөр хэблэл Тавантолгой компани олборлосноосоо их нүүрсийг хилээр гаргаж гадагш зарсан нь тогтоогдсон байна. Энэ асуудлаар "Тавантолгой" компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой." гэдгийг тэрээр мөн хэлсэн юм. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад "Эрдэнэс Тавантолгой"-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа юм байна."Эрдэнэс Тавантолгой" компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байсан. Гэтэл дөрвөн сарын дараа буюу 8 сард хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой"-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21